Боловсролын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ
Яармагийн зорилго нь Монголын оюутан залуучуудын боловсролыг дээшлүүлэх, тэднийг эх оронч ухамсарт иргэд болон төлөвших мөн дэлхийн боловсролоос эзэмших, мэргэжил дээшлүүлэхэд оршиж байна. Мөн боловсролын үзэсгэлэнгийн онцлог нь элсэн суралцахыг хүсч буй иргэн бүрт ямар ч дундын зуучлалгүйгээр суралцахыг хүссэн сургуультайгаа холбогдож, чанартай боловсролыг хамгийн хямд зардлаар олж авах боломжийг олгох аж.
Хоёр өдөр үргэлжлэх үзэсгэлэнд дэлхийн шилдэг 500 гаруй их сургуулиудын жагсаалтанд багтдаг АНУ, Австрали, Англи, Канад, Сингапур, БНСУ, Япон зэрэг улсуудын 50 орчим их, дээд сургуулийн Монгол дахь зөвлөл, албан ёсны түншүүд оролцоно.
Дашрамд дурдахад энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийг 39667 хүүхэд төгсөх аж. Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх даваа гарагт дуусна.
Г.ДАША
0 comments:
Post a Comment