Saturday, April 13, 2013

Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зүүнээс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР:
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн өмнөд, Архангай, Өвөрхангайн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус  дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Халхголын саваар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8  градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан  байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ.  Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө  10-12 градус хүйтэн, өдөртөө  2-4 градус дулаан  байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө хойноос секундэд 5-10 метр, өдөртөө баруун өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

0 comments:

Post a Comment