Monday, April 8, 2013

Оргосон хоригдлууд өөрсдөө хорих ангидаа очжээ

Оргосон хоригдлууд өөрсдөө хорих ангидаа очжээ

53 минутын өмнө

Ховд аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангиас өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд гурван хүмүүжигч оргосон. Тэдний нэг болох Х.Мягмаржавыг өнгөрсөн долоо хоногт  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шурагийн гүүрний орчмоос баривчилсан юм.

Харин олдоогүй байсан Ц.Батбаяр, А.Отгонбаяр  нар өөрсдөө хорих ангидаа буцаж очжээ. Тэднийг Ховд аймгийн Булган суманд гарсан цагдаагийн алба хаагчийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэж байсан юм. Тэд ангийнхаа хянагч болон удирдлагад "Бид цагдаагийн ажилтныг хөнөөсөн хэрэгт ямар ч холбоогүй" хэмээн мэдүүлжээ.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment