Уг ослын талаар талийгаачийн ар гэрийнхнээс зарим зүйлсийг тодрууллаа.
Ар гэрийнхнийх нь хэлснээр хохирогч Б нь холбооны техникч, мужаан мэргэжилтэй хүн байжээ. Осол болсон өдөр хохирогчийн багын найзууд гэх Бямбацогт, Даваасүрэн нар өглөөний 11.00 цагийн үед түүнийг гэрээс нь ирж авсан байна. Тэд хохирогч Б-д Төв аймагт 800 мянган төгрөгийн цалинтай ажил хийх санал тавьсан бөгөөд талийгаач саналыг зөвшөөрөн хотоос явахаар ярилцаж тохиролцсон талаар ах, дүүс нь хэллээ. Хохирогчийн ар гэрийнхэн "Уг ослын талаар буруу ойлголт өгөхөөр мэдээлэл гарч байна. Бие биенээ сайн таних хүмүүс, найзууд байсан байж замын хажууд явж байсан хөндлөнгийн хүн осолд өртсөн юм шигээр ярьж байгаад гайхаж байна" гэлээ.
Уг хэргийг ЗЦГ-аас шалгаж байгаа бөгөөд ослын талаар үнэн бодитой дүгнэлт гаргах биз ээ. Хохирогч Б.Баатарын дүү Б.Буянбаатар, Б.Ачит нараас мэдээллийг тодрууллаа.
М.НАРАН
0 comments:
Post a Comment