Thursday, April 18, 2013

Оюутнууд Ерөнхий сайдад хандлаа

Оюутнууд Ерөнхий сайдад хандлаа

51 минутын өмнө

Монгол Улсад оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр олноор  зарлагддаг ч тэдгээрээс хамгийн нэр хүндтэй нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг юм. Дээр дурдсан тэтгэлэгт хамрагдахын тулд оюутан дөрвөн улирал дараалан 3.8-аас дээш голч дүнтэй суралцах ёстой аж. Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдах болзол хангасан оюутнууд тэтгэлгээ авч чадахгүй байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.

Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдах болзол хангасан 57 оюутан байгаа гэнэ. Гэвч тэд тэтгэлгийн мөнгөө авч чадахгүй байгаа, энэ асуудлаар холбогдох албаны хүмүүст хандахад тэтгэлгийн мөнгийг 2013 оны төсөвт суулгаагүй тул олгох боломжгүй, мөн Засгийн газрын тогтоолыг өөрчилж буйтай холбоотой гэсэн хариу авчээ. Тиймээс тэдгээр оюутнууд тэтгэлгийн мөнгө болох нэг оюутны 800 мянган төгрөгийг дөрөвдүгээр сард багтаан олгохыг хүсч буйгаа уламжилж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандахаар болжээ.

М.НАРАН


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment