Химийн хорт хаягдал хадгалахыг эсэргүүцлээ
36 минутын өмнө

Өнөөдөр нийслэлийн Багахангай дүүргийн ЗДТГ, ИТХ-аас тус дүүрэгт химийн хортой хог хаягдал байршуулахаар болсон асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зөвшөөрсний дагуу химийн хорт хаягдлыг тус дүүргийн нутагт байрлах орос цэргийн ангийн хуучин агуулахад хадгалахаар болсон байна. Өнгөрсөн амралтын өдрөөр гурван том машин бүхий химийн хорт хаягдлыг Багахангай дүүргийн нутагт тээвэрлэн аваачсаныг иргэд эсэргүүцэж, нийслэлийн Засаг дарга, салбарын яамны удирдлагуудад бичиг хүргүүлжээ. Химийн хорт хаягдлыг хадгалах гэж буй агуулах нь тус дүүргийн ундны усны эх үүсвэрийн дэргэд байрладаг нь тухайн нутгийн ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, аюулын харанга дэлдэж байна хэмээн Багахангай дүүргийн иргэд үзэж байгаа ажээ.
Т.ДАРХАН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment