Эрхэм нийслэлийн мэр, Улсын баатар Э.Бат-Үүл ээ, улсын ерөнхий прокуророо Д.Дорлигжав та бүхний амгаланг айлтгая.
Бидний дунд нийгмийн олон давхаргын хүмүүс, гадаадынхан эвсэг зэрэгцэн амьдарч байдаг. Бид анх жапан тауны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй танилцан дуртаая сонголт хийсэн. Энэхүү апартмент, террас, пентхаус, спортын төв, сургууль бүхий цогцолбор барилгажилтийг маш олон хүмүүс айлтгүйгээр сонгосон. Энд бид алдартай улстөрч Д.Дорлигжав, С.Алтай, Л.Пүрэвдоржтой ч тааралдаж байлаа. Энэ байшингийн хийц бүтээцийн үйлдвэртэй танилцаж, дамнууруунуудын болон баганын уулзвар муфтан холбоостой, газар хөдлөвөл блок блокоороо салж хөдөлдөг Коба хотын технологитой барилга болохыг ойлгож сонгосон. Бетон хийцийн орц, бат бэхийг шалгаж онлайнаар хянаж байдаг системийг нүдээр үзэж япон технологийг бишрэн бишрэн сонгосон билээ.
Бас нэг зүйл сонсгоход барилгын ажлын дулааны улиралд хийх хугацааг яс баримталж, удаан боловч гайхамшигтай барихыг нүдээр олон жил харлаа. Зам гэрэлтүүлэг, замын хурд сааруулагч, шөнийн зурвас, гарден байгууламж, тэнд ажилладаг ажилчдын соёл харьцааг чухам японд байгаа шиг амсаж сууна. Машины зогсоол доогуур борооны ус яаж орсныг хэрхэн мэдэж хааш хаашаа 2м газар цементэн байгууламжийг зүсэж дахин засаж байгааг харахад 30-40 см зузааныг нь хараад нэг насны юм гэж манай байрныхан бахархаж байдаг. Манай энд зүлэг 14 хоногт, бут 1 жилийн дотор, мод 2 жилийн дотор ургахыг харна. Бас цагаан бээлий, саарал гангараатай ажилчид, тэдний багаж, бутыг тордож байгааг өдөр болгон, өвөл зунгүй дөрвөн улиралд харах болно. Гэтэл сүүлийн үед бизнесийн хууль бус, хорон гэмээр үйлдэл газар авч эхэллээ. Анхны баталсан ерөнхий төлөвлөгөө юу боловоо гэмээр. Гэнэт нэг шөнийн дотор хулгайч нохой юмуу гэмээр "Хурд"-ын гэх нөхдүүд орчин үеийн үлгэр жишээ тохижилттой хаус барих талбайг гөлмөн төмөр хашаагаар тусгаарлан хашиж, тоос манаруулан газар ухаж эхэллээ. "Суруга монгол"-ын ус цацан тоосгүй барьдаг технолгийг харжсурсан бидэнд гамшиг харагдаж эхэллээ. Олон түмэнд хууль бусаар УИХ-д гардаг захиралтай, чанаргүй хурдан түүхий барьдагаараа зартай, улаант оосгон овоолго хямдхан барьж, хямдхан амьдралаас мөнгө олдог гэж сонссон "Хурд" компанитай холбогдож эхэллээ.
Иймд монгол улсын татвар төлөгч, тэгш эрхт иргэд бид батлагдсан ерөнхий төлөвлөгөөгөөр "Суруга монгол"-ын ажлыг үргэлжлүүлэн дуусгахыг маш ихэд хүсч байна. Олон түмнийхээ үгийг сонсож, бодлого төлөвлөж ажиллана гэж амлаж гарч ирсэн шинэчлэлийн засгийн газар, Хан-Уулын төлөөлөгч Лу.Болд, Оюунгэрэл гишүүн, хотын мэрт энэ хотхоны иргэд бид нэгэн саналтайгаар хандаж байна.
Үүний өмнө та бүхэнд хардах эрхийнхээ дагуу асуух зүйл байна. Энэ асуултын дагуу шалгалт хийж өгнөүү.
- Яагаад "Суруга монгол"-ын япон захиралыг хар тамхины хэрэгт орооцолдуулан шалгах болсон юм бэ. Эрх баригчдын бизнесийн хэрцгий захиалга байсан уу.
- Хамгийн ажил хэрэгч, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчийг яагаад ингэж дарамтлан газраас нь дээрэмдэж, төлөвлөснийг эвдэж зогсооход хүрсэн бэ.
- Даруухан хууль ёсыг хүндэлдэг япон бизнесмэний үзүүлж байгаа бүтээн байгуулалт, ахуйн соёлын үлгэр жишээг яагаад хяхаж хавчих болов.
- Энэ томоохон рекраци гоо зүй, ахуй амьдралын төв рүү "Хурд"-ынхан "танк" шиг техникээр цөмрөх боломжийг хэн олгосон бэ.
- Ийм сонголт хийхэд хэн хүргэснийг мэдэж болох уу.
- Бид оршин суугчид ард түмнээс нь асууж шийднэ" гэж спорт цогцолборын төрийн албан хаагчдын цуглаан дээр хэлж байсан хотын мэрийн үг шоу байсан уу.
- Засгийн газрын ард түмэнтэйгээ хамт шийднэ, ерөнхийлөгчийн хэлсэн "засгийн эрх-эрх баригчдаа сард түмэнд очиж байна" гэсэн ардчилсан орнуудын дээд хэмжээний хурлын индэр дээрээс хэлсэн үг биелэх үү.
- Өмнөх ерөнхий сайд Сү.Батболд энэ шийдвэрт голлох нөлөөтэй нь үнэн үү. Тийм бол энэ шийдвэрийг цуцлаж болох уу.
"Дөрвөн улирлын цэцэрлэг" буюу олны нэршснээр "Жапан таун" хотхоны С2-ын оршин суугчид
0 comments:
Post a Comment