Монголын оюутны холбоо, Монголын лектор төвөөс хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд "70 мянга миний амьдралд" сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарласан билээ. Эссе бичлэгийн уралдаанд 1000 орчим бүтээл ирүүлсэн байна.
Ирсэн бүтээлийг гурван үе шаттайгаар шүүн тунгааж шилдэг 50 бүтээлийг иэрх сарын 3-нд тодруулж, эхний таван оюутан ухаалаг утсаар шагнуулах бол шагналт 50 байрыг шалгаруулах юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор М.Зулькафиль тэргүүтэй хүмүүс багтжээ.
Д.ЖАРГАЛ

0 comments:
Post a Comment