Saturday, April 6, 2013

Мэргэжилтнүүд “Интерпол”-ын сургалтад хамрагдана

Мэргэжилтнүүд "Интерпол"-ын сургалтад хамрагдана

28 минутын өмнө

Италийн Соёлын өвийг хамгаалах Карабиниери газар болон Олон улсын эрүүгийн цагдаагийн газар "Интерпол" хамтран дөрөвдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд соёлын эд зүйлсийн хууль бус наймаатай тэмцэх тухай сургалт өөрсдийн улсдаа хийх гэж байна. Сургалтад Монголоос Тангуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, цагдаагийн байгууллага болон соёлын өвийг хамгаалах ажилтан нийлсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг маргааш явах ажээ. Энэ нь "Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавхийг дээшлүүлэх" төслийн хүрээнд болж буй сургалт бөгөөд үүгээр Италийн Ром хотод байрлах Карабиниерийн төв байр, Францын Лион хотод байрлах ИНТЕРПОЛ-ын соёлын өвийн гэмт хэрэгтэй тэмцэж буй арга туршлагатай танилцах юм байна. "Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэх чадавхийг дээшлүүлэх" төслийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран 2009 оноос Монакогийн Вант Улсын Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлжээ.

Сургалтад Монголыг төлөөлж явах мэргэжилтнүүд нь өнгөрсөн онд АНУ-ын Нью-Иорк хотноо дуудлага худалдаанд хууль бусаар зарагдах гэж байсан Тираннозавр батаар үлэг гүрвэлийн араг ясыг эх орондоо эргүүлэн авчрахад ажилласан албаныхан ажээ.

У.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment