Saturday, April 6, 2013

“Батаар”-ыг тавдугаар сарын 7-нд хүлээн авна

"Батаар"-ыг тавдугаар сарын 7-нд хүлээн авна

14 минутын өмнө

"Тираннозавр батаар" үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монголын талд тавдугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөхөөр болжээ. Хууль бусаар хил давуулан гаргасан "Тираннозавр батаар"-ын ясыг буцаан авах асуудлаар "АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх гэрээ"-ний төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна. Хүлээлгэн өгөх ажиллагааг уг гэрээний дагуу хийх бөгөөд гэрээнд Монголыг төлөөлж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл гарын үсэг зурахаар болсон байна.

У.БОЛОР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment