Saturday, April 27, 2013

Гадаадын сайд нарыг хаана байрлуулав?

Дэлхийн 104 орны зочид төлөөлөгч энэ өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо саатаж байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг хоёр дахь жилдээ даргалж буй Монголын хувьд тус нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг эх орондоо зохион байгуулж буй. Хуралд оролцохоор ирсэн дэлхийн 104 орны сайд нар, зочид төлөөлөгчид нийлсэн 1215 зочин, мөн 50 гаруй орны хэвлэл мэдээллийн ажилтнуудын тав тухыг хангахаар улсын хэмжээнд томд тооцогдох 10 зочид буудалд хуваарилан байрлуулжээ. Тухайлбал, "Улаанбаатар, "Баянгол", "Кемпински", "Рамада", "Пума", "Чингис хаан" зэрэг зочид буудлуудад байрлуулсан байна.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment