Tuesday, April 30, 2013

“Туул ротари”-чууд дахин хүүхдүүдэд амьдрал бэлэглэлээ

"Туул ротари"-чууд дахин хүүхдүүдэд амьдрал бэлэглэлээ

26 минутын өмнө

Төрөлхийн болон олдмол зүрхний гажигтай таван хүүхэд "Туул ротари" клубын тусламжтайгаар БНСУ-д хагалгаа хийлгэн эрүүл энх болон эх орондоо ирлээ. Тэднийг клубын ерөнхийлөгч С.Мэндсайхан болон гишүүд тосон авч эрүүл саруул болон ирсэнд нь баяр хүргэлээ.

"Туул" ротари клуб "Хүүхдийн зүрх" төслийг 2004 оноос эхлэн БНСУ-ын ротаричуудтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 300 гаруй хүүхэд шинэ зүрхтэй болон эх орондоо эсэн мэнд өсөн торинож байна. Манай улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн гажиг өвчтэй хүүхдүүдийг Солонгос улсын Ионсей их сургуулийн эмнэлэг, Сижон, Жайл зэрэг эмнэлэгүүдэд явуулж хагалгаа хийлгэдэг бөгөөд хагалгааны бүх зардлыг ротаричууд хариуцдаг юм байна. Хагалгааны зардал 20-70 сая төгрөгний үнэтэй байдаг. Клубийн зүгээс гэр бүл нь амьдралын орлого муу, хагалгааны төлбөрийг төлөх чадваргүй айлын хүүхдүүдийг эмчилгээнд явуулдаг аж.

Ч.БОЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment