"Ус амьдралын эх булаг" хэлэлцүүлэг боллоо
Уг хэлэлцүүлэгт "Нөөцийн усны хэрэглээний менежмент" сэдвээр МҮХАҮТ-Цэвэр хөгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газар, "Улаанбаатар хотын усны нөөц" сэдвээр Геоэкологийн хүрээлэнгийн усны нөөц, ус ашиглалтын алба, "Гадаргын усны нөөц ба ашиглалт" сэдвээр Усны үндэсний хорооны ажлын алба, "Ус хангамж, ариутгал"-ын сэдвээр УБ хотын ерөнхий төлөвлөгөөний газар, "Тавантолгой уурхайн ус хангамж" сэдвээр Усны үндэсний төв илтгэл тавьжээ. Мөн "Туул голын сав газрын захиргааны эрх, үүрэг, хийсэн хяналт шалгалтын тухай" Туул голын сав газрын захиргаа, "Цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэлийн шинжлэх ухааны үндэслэл" сэдвээр ШУ-ны академын Хими, Химийн технологийн хүрээлэн, "Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны талаар" УСУГ-ын төлөөллүүд тус тус илтгэл тавилаа.
Илтгэлүүдээс анзаарагдсан зүйл бол төр маань усны талаар бодлого зохицуулалт муу байгаа бөгөөд одоо усны нөөцтэй байгаа үедээ усаа зөв зохицуулаад ашиглах бодлого л дутагдаж байгаа талаар ярьж байлаа.
М.НАРАН
0 comments:
Post a Comment