Оросын өмчлөлийн байрны түрээслэгчид гомдоллов
14 дүгээр байрны 1-5 дугаар орцыг "Эдельвайз" гэх компани, 6, 7 дугаар орцыг ОХУ-ын Соёл, боловсрол, шинжлэх ухааны төв хариуцан түрээслүүлдэг ажээ. Ингэхдээ Орос иргэдэд хоёр өрөө байрыг нэг сарын хугацаанд 25 ам.доллараар, Монгол иргэдэд хоёр өрөө байрыг сарын ус дулааны мөнгөтэй нийлүүлээд 300 гаруй ам.доллараар түрээсэлдэг байна. Ам.доллараар төлбөр тооцоогоо хийж буй нь болон ялгавартай тогтоосон байрны хөлсний хувьд ч энэ нь шударга бус үйлдэл гэж тус байрны Монгол оршин суугчид хэлж байгаа юм. Энэ талаараа түрээслүүлж байгаа "Эдельвайз" компанид хандан хэлэхэд "Дуртай бол өөр байрандаа ор. Манайх та нарыг албаар байлгаагүй" гэж хариулдаг гэнэ. Тус байрны монгол оршин суугчдын хэлснээр байрны ойр орчимд байрлах хүүхдийн тоглоомын талбайг хууль бусаар авто машины зогсоол, орон сууц барьж байгуулах зэргээр ашиглаж байгаа аж. Тухайлбал, 14 дүгээр байрны орчимд байрлах хүүхдийн тоглоомын талбайн гуравны хоёрыг устгаад, автомашины зогсоол, хогийн цэг байгуулсан гэнэ. Үлдсэнд нь эвдэрхий тоглоом авчраад тавиад тоглоомын талбай гэж нэрлэж байгаа тухай оршин суугчид нь хэлсэн юм. Тиймээс хууль хяналтынхан уг шударга бус явдалтай тэмцэж, арга хэмжээ авч өгөхийг тэд хүсч байгаа ажээ.
У.БОЛОР
0 comments:
Post a Comment