Friday, April 26, 2013

Зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII хурал өнөөдөр эхэлж, энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. Өнөөдөр гадаадын зочид, төлөөлөгчдийг угтаж авах ажил эхэлж байна.

Энэ өдрүүдэд аливаа гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэдийн хэт төвлөрлийг сааруулахын тулд томоохон зах, худалдааны төвүүдийн амрах цагийн хуваарьт Засаг дарга Э.Бат-Үүл өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал, өнөөдөр "Нарантуул" ОУХТ, "Өгөөмөр" техникийн зах, "Цайз" захын уулзвараас "Да хүрээ" зах болон Шархадын зам дагуух бүх автомашин техникийн худалдаа, үйлчилгээний газрууд, 100 айлын орчмын барилгын материалын бүх дэлгүүрүүд, "Мишээл экспо" төв тус тус амрах юм. Харин энэ сарын 27, 28, 29-ний өдрүүдэд дээрх төвүүд ердийн хуваарийн дагуу ажиллах бол энэ сарын 30-ны өдөр "Мишээл экспо" төв амрах ажээ.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment