
Татварын Ерөнхий Газраас "Татвар төлөгчдийн өдөр"-ийг тохиолдуулан "Татвар-амжилтын илэрхийлэл"сэдэвт гэрэл зургийн уралдааныг гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд зарлаж байгаа ажээ. Тус газраас энэ оныг "Татварын суурийг өргөжүүлж, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх " жил болгон зарласантай холбогдуулан гэрэл зургийн сэдэв нь татварын бодлого, түүний хэрэгжилт, татвар төлөхийн ач холбогдол, татвараас зугтаахын хор уршиг, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, өрх гэрийн нийгэмд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлагаа эрхэмлэн татвараа төлж буй нь амжилттай яваа бизнесийн нэр хүндийг өргөдөг тухай болон татварын албаны тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг нийгэмд үнэн зөвөөр сурталчилсан агуулгатай байх гэнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байхын дээр хууль бус үйл ажиллагааг дэмжсэн агуулгагүй, бүтээлдээ оноосон нэр өгсөн байх зэрэг шаардлагыг тавьж буй юм байна. Нэг оролцогч хоёр зураг илгээх боломжтой аж. Уралдаанд өгөх бүтээлийг тавдугаар сарын 01-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авах юм байна. Бүтээлийг
tcc@mta.mn, tatvar1288@yahoo.com цахим хаяганд өөрийн овог нэр, албан газар болон сургуулийн нэр, facebook хэрэглэгчийн нэр, имэйл хаяг болон холбогдох утасны дугаарын хамт бичиж илгээх юм. Шилдэг гурван бүтээлд 100-300 мянган төгрөгийн шагнал өгөх ажээ.
Д.ЦЭЭНЭ
0 comments:
Post a Comment