Wednesday, April 17, 2013

Д.Сугар АТГ-т шалгуулаагүй гэв

"Эрдэнэс Тавантолгой" ком­панийн БНХАУ-ын төрийн мэд­лийн гэх "Чалко" компанитай бай­гуулсан гэрээг хууль хяналтынхан шалгаж, улмаар үүнтэй холбоотой зарим албан тушаалтнуудыг шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл чих дэл­сэв. Бүр МИАТ-ийн хэрэгт хол­богдоод байгаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, "Эрдэнэс Тавантолгой" компанийн Б.Энэбиш нар холбогдон шал­гуулж байх гэх. Тухайн үед "Чалко"-той байгуулсан гэрээ ашиггүй маш болгосон гэж үзээд хууль хяналтынхан шалгаж эхэлсэн гэж байгаа. Энэхүү хэр­гийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байхад нь Авлигатай тэмцэх газар татан шалгаж эхэллээ гэх мэдээлэл гарсан. Мөн тус хэрэгт холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга нарыг шалгаж байгаа  талаар зарим хэвлэл онцолж байгаа юм.


Ямартай ч МИАТ-ийн гэх тодотголтой мундаг хэрэгт нэр хол­богдоод байгаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарт дахин нэг хавтаст хэрэг нэмэгдсэн эсэхийг өөрөөс нь тодруулахад "Чалко"-той хийсэн гэрээ надад ямар ч хамаагүй. Намайг энэ асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа гэх мэдээлэл ташаа юм. Авлигатай тэмцэх газар намайг дуудаж шал­гаад байсан зүйл байхгүй" хэмээн тайлбарласан юм.  Харин "Эрдэнэс Тавантолгой" компанийн экс удирд­лага Б.Энэбиштэй холбогдож энэ талаар тайлбар авах гэтэл утас нь холбогдох боломжгүй байсан.

Их хэмжээний мөнгөтэй хол­боотой олон хэргийн тоог нэгээр нэмсэн тус хэргийн талаар Авлигатай тэмцэх газраас тод­руулах гэсэн боловч "Мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн. Магадгүй МИАТ-ийн хэрэгт холбогдож, хэргийн эзэн хэн­гэргийн тохиур болоод байгаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарт хэлэлгүй аажуухан шал­гаж байж ч мэднэ. Ямартай ч тус хэрэгт холбогдсон албан тушаалтны нэрс олон түмэнд хэзээ ил болохыг цаг хугацаа харуулах биз ээ.

Ж.БАТТУУЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

0 comments:

Post a Comment