Monday, April 8, 2013

Дөрвөн аймгийн долоон суманд хаваржилт хүндэрчээ

Дөрвөн аймгийн долоон суманд хаваржилт хүндэрчээ

Улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 10 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Дорнод аймгийн Халхгол, Сэргэлэн сум, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаар цас их хэмжээгээр орж, хаваржилт хүндэрсэн талаар ОБЕГ-аас мэдээлж байна. Дээрх газруудад цасны зузаан 20-33 см, хунгарлаж шуурсан газартаа 40-60 см-т хүрчээ. Нийт дөрвөн  аймгийн долоон  суманд хаваржилт хүндэрсэн тул онцгойлон анхаарахад хүрсэн байна. Түүнчлэн Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сум, Завхан аймгийн Тэс сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Түшиг сум, Төв аймгийн Баяндэлгэр сум, Увс аймгийн Баруунтуруун сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул зэрэг зургаан аймгийн найман суманд цасны зузаан 10-19 см-т хүрч, хаваржилт хүндэвтэр байгаа гэнэ.

Д.ЦЭЭНЭ


 

0 comments:

Post a Comment