Saturday, April 13, 2013

Галзуу нохой бага насны хүүхдүүдийг хазжээ

Завхан аймгийн Улиастай суманд галзуу нохой бага насны хоёр хүүхдийг хазаж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын Жинст багт оршин суух айлын хашаанд золбин нохой орж, хашаандаа тоглож байсан дөрвөн настай эрэгтэй, гурван настай эмэгтэй хүүхдүүдийг хазаж гэмтээсэн байна. 

Онцгой байдлын хэлтсийн бүлэг дуудлагаар очин нохойг устгаж, түргэн тестийн аргаар шинжлүүлэхэд урьдчилсан дүгнэлтээр "Галзуу" өвчин болох нь тогтоогдсон байна. Одоогоор аймгийн лабораторт нарийвчилсан, давтан шинжилгээ хийлгэж байгаа, эцсийн хариу гараагүй байгаа аж.

Нохойд хазуулсан хүүхдүүд өндөр халуунтай байгаагаас шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байгааг эмнэлгийн байгууллагаас мэдэгджээ.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment