"Туйлшрал" туршилт нь агаар мандлаас буцаж ойсон нарны гэрлийн туйлшралийг хэмжих, хэмжилт явуулж, тухайн нутаг дэвсгэрийн гадарга, агаар мандлаас болж туйлшралын өөрчлөгдөх төлөв байдлыг судлах зорилоготой байлаа. Дэлхийн агаар мандал дахь туйлшралтыг хэмжих нь шинжлэх ухаан, техник, улс ардын аж ахуйн олон асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой. Тухайлбал, үүнийг одон орон судлал, агаар мандлын физик (жиш:агаарын бохирдол, түйрэн), сансрын хөлгийн зүг чиг тодорхойлох, сансраас дэлхийн байгалийн баялгийг судлахад ашигладаг. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан баг манай орны өргөн уудам нутгийн янз бүрийн бүс нутгийн зургийг геологи, газарзүй, ботаник, цаг уур, хөрс, ус зэрэг судалгааны зориулалтаар авсан юм. Ийнхүү авсан зургийг тайлбарлах, бодит өнгө болон бусад үзүүлэлтүүдийг тогтооход "Туйлшрал" туршилтын үр дүнг ашиглаж байна.
Туйлшралыг сансарт хэмжих "ВПА-1М" ба мэдээлээл дамжуулах "УСП-1" багаж төхөөрөмжийг Зөвлөлт -Монголын судлаачид, инженерийн баг хамтран зохион бүтээж ШУА-ийн физик технологийн хүрээлэнд хийсэн юм. Багажийг ЗХУ-д 1981 оны хоёрдугаар сарын 26-нд шинэ бүтээлээр бүртгүүлж зохиогчийн эрхийн 1295880 гэрчилгээ авсан байна.
(Оптик инженер, кристалл физикч)
0 comments:
Post a Comment