
Өнгөрсөн бямба гаригийн их цэвэрлэгээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 755 байгууллагын 1546 ажилтан, ажилчид СӨХ-ны 90 үйлчлэгч, сургууль цэцэрлэгийн 3621 сурагч, багш ажилчид нийт 5257 хүний бүрэлдхүүнтэй оролцож 95,7 тн хог хаягдлыг цэвэрлэн бөөгнүүлж, 17 удаагийн рейс хийн ачиж төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ. Энэхүү ажлын үр дүнд нийтийн эзэмшлийн гудамж талбай өнгө орж, хог хаягдалгүй болон үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, зам доорхи ус өнгөрүүлэх хоолой цэвэрхэн болсон байна. Далангаар үерийн ус чөлөөтэй урсаж, зам харгуй цэвэрхэн болсноор хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм.
Их цэвэрлэгээний хүрээнд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн есөн байцаагч дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн зургаан мэргэжилтэнтэй хамтран цэвэрлэгээнд гараагүй 54 газарт шаардлага тавьж, орчинд үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Д.ЦЭЭНЭ
0 comments:
Post a Comment