Monday, April 22, 2013

Баянголчууд 170 тонн хог цэвэрлэжээ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн долдугаар бага хурал  энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Дээрх арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд Засаг даргын дэргэдэх харъяа хэлтэс, алба, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, хороод, нутаг дэвсгэрийн нийт аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, иргэд цэвэрлэгээний ажилд оролцсон байна. Энэ өдөр нийт 1147 аж ахуйн нэгж байгууллагын 6200 гаруй хүн цэвэрлэгээнд оролцож, 170 орчим тонн хог цэвэрлэжээ. Энэхүү цэвэрлэгээ хийсэн өдөр нь "Баянголчуудын бямба" аян эхэлсэн найм дахь долоо хоног байв.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment