Monday, April 15, 2013

Б.Одхүү начинд 4.6 жилийн ял оноожээ

Б.Одхүү начинд 4.6 жилийн ял оноожээ

19 минутын өмнө

Танхайрч, бусдын биед гэмтэл учруулсан гэх улсын начин Б.Одхүүг Хан-Уул дүүргийн шүүхэд шүүж, ял оноожээ. Түүнд жирийн дэглэмтэй хорих ангид 4.6 жилийн хорих ялыг анхан шаны шүүхээс оноосон байна.

Түүнийг шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд болсон ч тун нууцхан болж өнгөрсөн бололтой.

Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүргийн XVII хороонд байрлах "Garden" ресторанаар үйлчлүүлж байхдаа энэ хэргийг үйлдсэн байдаг.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment