Monday, April 29, 2013

А.Бат-Ялалтад 25 жилийн ял оноов

Хоёр сая төгрөг дээрэмдэхээр банкны байранд нэвтэрч, галт зэвсэг хэрэглэн хүний амь нас хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болж, Налайх дүүргийн шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн хорих ял оноолоо. Түүний гэм бурууг хэлэлцэх анхан шатны шүүх хурал "өмгөөлөгч хуралд ирээгүй" гэх үндэслэлээр гурвантаа хойшилж байсан юм.

А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэг дэх нэгэн банкны салбарт "Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм" хэмээн худал хэлж нэвтрэн, захирал н.Туяагаас мөнгө нэхэж, түүний нөхрийг нь буудан хөнөөсөн билээ.

Түүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.

Д.ЖАРГАЛ


0 comments:

Post a Comment