Monday, April 29, 2013

Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халхголын саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Халх голын сав газраар 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын сав, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

0 comments:

Post a Comment