Харин бид энэ талаар ZTE компанийн Монгол дахь салбарынханд хандсан боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзав. Харин ТЕГ-ынхан энэ хэрэг манай дээр байхгүй, АТГ-ын харъяаллын хэрэг учраас тус газраас лавла гэсэн хариултыг өгч байна. Тэгвэл АТГ-аас энэ талаар тодруулах гэсэн боловч мөн л "Гадаадын сайтад гарсан мэдээллийн талаар манайх тайлбар хийхгүй" гэх хариултыг өглөө. Энэ талаарх мэдээллийг ямар нэгэн байдлаар нууцалж байна гэх хардлагыг АТГ-ынхан төрүүлж байна. Учир нь АТГ-ын хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан хэргийг шалгасан, шалгаагүй талаар хариулт өгөхөөс татгалзаад байгаа юм.
Энэ компанитай холбоотой бусад хэргүүд ч өмнө нь өөр улсуудад гарч байсан юм байна. Эдгээрээс дурдвал Алжир болон Кени улстай холбоотой авлига хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан. Зөвхөн мөнгөний хэргээс гадна техникийн талаасаа ч тэр төдийлөн таашаагдаагүй юм байна. Тиймээс ZTE-гийн төхөөрөмжийг улсын нууц задруулдаг гэх шалтгаанаар хэд хэдэн улсад хоригложээ. Ямартай ч тус компанийн Монгол дахь салбарт учирч болох эрдсэлээс болгоомжтой байхыг "IT-Business news" сэтгүүл анхааруулжээ. Тодруулбал, Хятадын төрийн өмчид 51 хувь нь байдаг "ZTE" компанийн тухай сөрөг мэдээлэл цацагдах болсон нь энэ компани Монголын Засгийн газартай дараагийн том гэрээгээ хийх гэж байгаатай холбоотой гэж эх сурвалжууд өгүүлэв. Энэ компани нь дэлхийн хэд хэдэн оронд харилцаа холбооны төхрөөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон байдаг гэнэ. Ялангуяа Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран гээд хөгжиж буй орнуудад тагнаж туршсан хэрэгт холбогдож байжээ. Тендер авахдаа тухайн улсын эрх баригчдад удаа дараа авлигал өгсөн нь баримтаар нотлогдсон гэнэ. Энэ хэргээр Филиппиний ерөнхийлөгч ч суудлаасаа огцорч байв. Мөн Энэтхэг, Норвеги зэрэг орнууд "ZTE"-ийн төхөөрөмжийг яриаг замаас нь тагнадаг гэж хэрэглэхийг хориглож ч байжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо БНХАУ-ын цахилгаан холбооны Huawei болон ZTE хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна гэж зарласан юм. Гэхдээ энэ нь өөрсдийн компанийг дэмжиж ийм мэдэгдэл хийсэн байх магадлалтай ч гаргасан тайландаа эдгээд компаниудыг цаанаас нь Хятадын Засгийн газар удирддаг бөгөөд үүгээрээ дамжуулж өөр улсуудыг чагнаж тагнадаг гэжээ. Түүнчлэн Huawei-г үндэслэгч нь Хятадын ардын армийн инженер байдгийг дурдсан байна. гэжээ. Мөн Герман улсын бүх их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагуудыг хооронд нь холбодог Deutsches Forschungsnetz хэмээх сүлжээнд Huawei-ийн төхөөрөмж ашиглаж болохгүй гээд хорьсон бол Австрали улс ч гэсэн мөн ийм шийдвэр гаргасан хэмээн дурьдсан байна. Харин Монголд салбараа нээсэн ZTE компанийн тоног төхөөрөмжийг манай үүрэн холбооны операторууд бүгдээрээ ашигладаг юм. Тэд Монголын зах зээлд анх орж ирэхдээ Засгийн газарт хоёр сая долларын бэлэг өгч, 300 сая долларын тендер авч байсан нь тухайн үед багагүй хэл ам дагуулж байсан юм.
Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Skynet, Mobinet,Majicnet, Citinet, Micom компаниуд ялгаагүй БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг. Үүнээс харахад Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдэл өндөр байна хэмээн үзэх хүн ч цөөнгүй байна. Үүгээр зогсохгүй HUAWEI компанийн Англид нийлүүлсэн тоног төхөөрөмжөөс мэдээлэл хулгайлах чип илэрч байжээ. Тэгвэл ZTE компани Монголын боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслийн тендерийг авлига өгч авсан гэх мэдээлэл байна. Харин хэрэгжүүлсэн төслийнхөө талаар Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга тайлбар хийхээс татгалзсан юм. Уг компани нь манай улсад хамгийн хямд үнээр технологи нийлдэг юм байна. Тиймээс ч тус компанийн технологи, техник манай улсын харилцаа, холбооны сүлжээнд өргөн ашиглаж байж болох юм. Гэхдээ Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мөн тайлбар өгөхөөс татгалзав. Энэ мэтээр Гадаадын мэдээллийн сайт, сэтгүүлд гарсаныг үгүйсгэх албан тушаалтан олдсонгүй.
Л.НАРАНТӨГС
0 comments:
Post a Comment