Thursday, March 28, 2013

БНСУ-д ажиллаж байсан иргэдийн уулзалт болно

БНСУ-д ажиллаж байсан иргэдийн уулзалт болно

БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын /АҮХНХ/ Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан иргэдийн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг. Долоо дахь удаагийн уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 12-нд "Халла" ресторанд 17.00 цагаас зохион байгуулахаар болжээ.

Уулзалтанд БНСУ-ын АҮХНХЭГазрын Монгол дахь суурийн төлөөлөгч Чой Ху Ёнг оролцоно. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн төв биржээс хэрэгжүүлж буй хөтөлбөрийг танилцуулах аж.

Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.monkor.net сайтнаас хүлээн аваарай.

Ч.БОЛ


0 comments:

Post a Comment