Хорих ангийн орлогч даргыг ажлаас нь чөлөөлжээ
Хэрэг гарсан өдөр буюу гуравдугаар сарын 23-нд Бааварын хоригдож байсан тусгаарлах өрөөнд учир битүүлэг байдлаар гал гарсанд албаныхан олон янзын хариулт өгч, ар гэрийнхэн нь ч өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ. Хэргийн шалтгааныг тодруулах гол сэжим болох камерийн бичлэг уншигдахгүй байгаа, мэргэжилтнүүд бичлэгийг сэргээхээр ажиллаж байгаа гэдгийг ШШГЕГ-ын Д.Ядамдорж хэлсэн юм.
Камерийн бичлэгийг сэргээсэн эсэх, албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцсон гэдгийг ШШГЕГ-аас тодруулах гэсэн боловч "Маргааш хэвлэлийн бага хурал хийнэ. Тэр үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ.
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment