Хөнгөвчлөх үйлчилгээний талаар хэлэлцүүлнэ
Эдгэрэх найдваргүй өвчтэй хүний эмнэлгийн тусламж авах эрхийг хангах, амьдралын чанарыг нь дээшлүүлэх чухал арга зам бол хөнгөвчлөх тусламж үйлчилгээ юм. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг нь төгс эмчилгээгүй болж, амьдралын төгсгөлийн шатанд орсон хүнд өвчтэй хүн болон түүний гэр бүлийнхэнд амьдралын чанарыг нь дээшлүүлэх, нийгэм-сэтгэл зүйн, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, өвчтөний өвдөлт ба бусад зовиур шаналгааг хөнгөвчлөхөд чиглэсэн асаргаа, сувилгаа, эмчилгээ, сургалт, удирдлага зэрэг цогц үйлчилгээ юм байна.
Монгол Улсад 2010 оны байдлаар хорт хавдартай хэмээн оношлогдсон хүмүүсийн 79.1 хувь нь өвчнийхөө III, IҮ үе шатанд орсон үедээ оношлогдож, хорт хавдрын улмаас нас барсан хүмүүсийн 61.4 хувь нь анх оношлогдсоноосоо хойш нэг жил хүртэлх хугацаанд амьдардаг гэх тоо баримт байна. Эдгээр хүмүүс эдгэршгүй шархны улмаас өвдөлтийн шоконд орж ихээхэн зовж шаналж нас бардаг байна. Иймд энэ сэдвээр салбарын мэргэжилтний судалгаа, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор олон нийтийн илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа аж.
М.НАРАН
0 comments:
Post a Comment