Гэмт хэргийн хохирогчдыг ажлын байраар хангана
Журмын хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг ажлын байранд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох сургалтанд хамруулах зэрэг ажил хийгдэх юм байна. Мөн тус бүлгийн хүмүүсийн нэр төрийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хувийн нууцыг хамгаалах, сургалтыг ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах, Сургалтыг мэргэжлийн сургалтын чадамжид суурилсан хэлбэрээр зохион байгуулах, тухайн иргэнийг хэрэгцээт мэргэжлээр хүссэн сургалтын байгууллагаа сонгон суралцах нөхцлөөр хангах зэрэг зарчмуудыг барьж ажиллах юм байна.
Г.ДАРЬ
0 comments:
Post a Comment