Бага ангийнхны сурах бичгийг нийлүүлж дуусчээ
-Бага ангийн сурагчдын 38 төрлийн сурах бичгийг хэвлэхэд улсаас 2,3 тэрбум орчим төгрөг зарцууллаа. Сурах бичгийг зуун хувь дотооддоо хэвлэсэн. Тендерт ялсан "Вит пресс", "BCI", "Соёмбо", "Тод пресс" гэсэн дөрвөн үйлдвэрт тавьсан гол шалгуур дотооддоо чанартай хэвлэх шаардлага байсан. Дотооддоо хэвлэж буй эсэхийг 14 хоног тутамд шалгаж байсан. Шаардлагын дагуу хэвлэж дуусаад, зургадугаар сардаа багтаан сургуулиуд руу нийлүүлээд байна.
-1-5 дугаар ангийн сурагчдын сурах бичиг бүрэн нийлүүлэгдсэн юм байна. 6-12 ангийн сурах бичгийг хэзээ хэвлэх вэ?
-Наймдугаар сарын 10-даар хэвлэж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Бага ангийн сурагчдын сурах бичгийг үнэ төлбөргүй хэрэглүүлдэг бол дунд, ахлах ангийн сурагчдын хувьд сурах бичгийг тодорхой үнээр худалддаг.
-Намар болохоор сурах бичгийн үнэ өсдөг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Одоогоор сурах бичгийн үнэ ямар байх, үнийг хэрхэн зохицуулах талаар хэлэхэд эрт байна гэлээ.
Д.ЦЭЭНЭ
0 comments:
Post a Comment