Наадамчдад зориулан сэрэмжлүүлэг гаргажээ
20 минутын өмнө
- Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Осол гэмтлээс сэргийлэх, холын замд хурд тохируулан явах
- Наранд цохиулахаас сэргийлж, нарны малгай, хаалт хэрэглэх, удаан хугацаагаар наранд байх, хэт халууцахаас сэргийлэх
- Бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарал халамж тавих
- Голын усанд болгоомжтой орох, үерийн аюулаас сэрэмжлэх
- Гэр орон объектод галын аюулгүй байдлыг хангах
- Хоолоо тохируулан идэх, хэт их хэмжээгээр өөх тостой хоол идэхийг цээрлэх, өөх тостой хоол идсэний дараа хүйтэн ундаа уухгүй байх, архи уухыг цээрлэх
- Хүн бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдолд гараа заавал угаах
- Гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж, хэрэглэж хэвших
- Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд
-
- үнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа зөвшөөрөлтэй, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх
- Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
- -Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх
- Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад зууш, сүү сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв, цэвэр хадгалах
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
- Өөрсдөө болон хүүхэд багачуудад буцалгаагүй түүхий ус уулгахгүй байх
- 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх
- Хүн бүр 1 удаагийн аяга хэрэглэх эсвэл өөрсдөө аягатай байх бэлтгэлийг хангах нь энэ цаг үед тохиромжтой
- Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдхүүнийг нөөцлөхгүйгээр нэг удаа хэрэглэх хэмжээндээ тохируулан авах
- Хоол хүнсээ ялаанаас сайтар хамгаалахбг сэрэмжлүүлжээ. Таны эрүүл мэнд таны гарт байдаг гэдгийг мартахгүй байхыг НЭМГ-аас анхаарууллаа.
-
Д.ЦЭЦЭН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment