Орбит-Тахилтын чиглэлийн 7,1 км автозамыг нээнэ
Энэхүү автозам нь явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, ус зайлуулах хоолой, суваг, шуудуутай бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан замын тэмдэг тэмдэглэлээг бүрэн хийжээ.
"Хурдны зам" компанийн гүйцэтгэсэн энэхүү автозамын нээлтэд Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч ноён Такэхико Накао, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа нар оролцоно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 comments:
Post a Comment