Хариуцлагатай жижүүрийн утас 24 цагаар ажиллана
Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд 11-14-ний өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв, дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, гэмтэл, мэс заслын кабинетууд, яаралтай тусламжийн төвүүд 10.00-16.00 цаг хүртэл ажиллах юм байна. Мөн баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах газрууд 24 цагаар ажиллаж, шаардлагатай тусламж үзүүлнэ.
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment