Sunday, June 9, 2013

Долоо хоногийн өрнийн зурхай VI.10-VI.16

Хонины орд (III/21-IV/19)

Долоо хоног олон ажил бүтээх гайхалтай эрч хүчтэй эхэлнэ. Гэвч алхам бүртээ ашиг хонжоо хайх хэрэггүй. Эрч хүч дүрэлзсэн гал шиг эрчлэх тул та яг л гал дунд орсон мэт байх болно. Хайр дурлалын талбарт нэмэх оноо таны талд байна. Долоо хоногийн сүүлээр дүрэлзсэн гал бага зэрэг намжина.

Үхрийн орд
(IV/20-V/20)

Даваа, мягмар гаригт та бүрэн хамгаалалтад буйгаа мэдэрнэ. Харамсалтай нь баасан гаригт таагүй хариулт сонсч магадгүй. Хэрэв та энэ үед ухаалаг байж чадвал эргэн тойронд чинь үүссэн уур амьсгалыг өөрчилнө. Гэвч долоо хоногийн эцсээр бүх зүйл байрандаа орно.

Ихрийн орд (V/21-VI/20)

Ирээдүйнхээ талаар бодож эхэлнэ. Эргэн тойрны чинь хүмүүс таны талаар хов жив ярихыг сонсч магадгүй. Учир нь танд байгаа зүйл тэдэнд байхгүй. Халааснаас чинь хичнээн их мөнгө гарч буйд санаа зовохоо больж, өөрийгөө ямар сонирхолтой хүн гэдгээ бусдад харуул.

Мэлхийн орд (VI/21-VII/22)

Та яг л ертөнцийн төв мэт анхаарлын төвд байна. Юу хийх, яаж хөдлөхөө сайтар тунгаа. Хэзээ хэзээнийхээс илүү үрэл­гэн загнаж болзошгүй. Бямба гаригаас бай­дал урьдын хэвэндээ орно. Ирээдүйн тухай бодол таныг тайван суулгахгүй бололтой.

Арслангийн орд (VII/23-VIII/22)

Таны ер бусын зөв совин олон тааламжтай зүйлс авчирна. Найз нөхөд чинь үнэнч занг чинь үнэлнэ.  Баасан гаригт хэн нэгний хайр хүндлэлийг хүлээнэ. Гэвч та өөрийгөө бодож байснаас ч нуугдмал хүн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ням гаригт хувийн аар саар ажил овоорно.

Охины орд  (VIII/23-IX/22)

Даваа гаригт гэр бүл, найз нөхөд, хамтрагчидтай холбоотой чухал үйл явдал таныг хүлээж байна.  Эргэн тойрныхон чинь таныг хурцалж, урам зориг хайрлана. Тэвдэж яваа нэгэнд тэвнээр туслаарай.

Жинлүүрийн орд (IX/23-X/22)
Бүх зүйл таны санаснаар болохгүй ч байсан ч модод нахиалж, цэцэгс дэлбээлсэн эсэхийг харж, зөрж өнгөрсөн нэгэнд инээмсэглэл бэлэглэж бай. Эргэн тойрны чинь бүх зүйл там шиг санагдсан үед өчүүхэн зүйлс ч баяр хөөр төрүүлдэг гэдгийг сана. Ажилдаа хэт улайрахын оронд түр хойш тавиад бусдыг ажиглаж, сонсох үе ирж байна. Өрөөнөөсөө гарч, салхинд алх.

Хилэнцийн орд
(X/23-XI/21)

Ажил төрөл санаснаар бүтэж, хүсэл биелнэ.  Таны өм­нө бүх хаалга нээгдэж буй­гаар төсөөлж болно. Гэхдээ хайхрамж­гүй хан­­даж, бүхнийг салхинд хийсгэчихэж мэдэх тул болгоомжтой бай. Даргатайгаа нүүр тулгарвал таагүй явдал тохиолдож мэднэ.

Нумын орд  (XI/22-XII/21)
Өөрийгөө хэн болохыг, юу чаддаг гэдгээ харуулах цаг. Таны олон асуултын хариулт удахгүй тодорхой болно.  Баасан гаригт аялж, зугаалахад тохиромжтой. Ямар нэгэн зүйл сэдэж, шалгалт өгөхөөс айх хэрэггүй.  Долоо хоногийн эцсээр таагүй явдал үүсч магадгүй.

Матрын орд (XII/22-I/19)
Даваа, мягмар гаригт тохиол­дох үйл явдлуудаас болж хаашаа ч юм алга болмоор санаг­­даж мэднэ.  Юу ч байлаа гэсэн танаас шалтгаалах зүйл бага тул зугатаах хэрэггүй. Ажил дээр бүх зүйл хүссэнээр болохгүй. Таны сайн мэд­дэг гэж бодож явсан хүн энэ бүхний шалт­гаан байх болно.

Хумхын орд (I/20-II/18)
Таныг хэн нэгэн нь алтан гартан гэж хэлж байсан уу? Үгүй бол таны юуг ч эвийг нь олж, засчихдаг гэдгийг бусад хүмүүс олж мэднэ. Эцсийн мөчид таны үг ойлголцлыг мухардлаас гарахад тусална. Баасан гаригт таны энэ чанар сайн найзад чинь хэрэг болно.

Загасны орд (II/19-III/20)

Дурлалын романс таныг дахин хөглөх бололтой. Хэрэв та болзооны тухай бодож байгаа бол түүнтэй зүгээр кофе ууж, хоол идэж, кинонд явахын оронд явган аялалд урьж, хоёулхнаа байх өөр боломжийг эрсэн нь дээр.  Гэвч таны уран сэтгэмж таныг хэзээ ч эвгүй байдалд оруулахгүй тул санаа зовох хэрэггүй.

ДОРНЫН зурхай


Аргын тооллын: 2013.6.10 Даваа гариг

Билгийн тооллын: 2. Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр
Наран ургах шингэх: 05.07-20.53
Үс засуулбал: Хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2013.6.11 Мягмар гариг

Билгийн тооллын: 3. Таван шар мэнгэтэй шар бич өдөр
Наран ургах шингэх: 05.07-20.53
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Аргын тооллын: 2013.6.12 Лхагва гариг

Билгийн тооллын: 4. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр
Наран ургах шингэх: 05.07-20.53
Үс засуулбал:  Бие эрхтний хүч сайжирна.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Аргын тооллын: 2013.6.13 Пүрэв гариг

Билгийн тооллын: 5. Гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр
Наран ургах шингэх: 05.06-20.54
Үс засуулбал: Эд, мал арвижна.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах=ад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Аргын тооллын: 2013.6.14 Баасан гариг

Билгийн тооллын: 6. Хоёр хар мэнгэтэй цагаагчин гахай өдөр
Наран ургах шингэх: 05.06-20.54
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Аргын тооллын: 2013.6.15 Бямба гариг

Билгийн тооллын: 7. Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр
Наран ургах шингэх: 05.06-20.54
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Аргын тооллын: 2013.6.23 Ням гариг

Билгийн тооллын: 15. Хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр
Наран ургах шингэх: 05.04-20.57
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Эх сурвал: "NEWS WEEK" сонин №015

0 comments:

Post a Comment