Thursday, June 27, 2013

Т.Билэгт ирэх сард Монголд ирнэ гэжээ

Т.Билэгт ирэх сард Монголд ирнэ гэжээ

39 минутын өмнө

Интерпол буюу Олон улсын цагдаагийн байгууллагаас Монголын зарим иргэнийг эрэн сурвалжилж байгаа билээ. Тэдний нэг нь НИТХ-ын дарга асан Т.Билэгт. Америкт эмчилгээ хийлгэх нэрээр гарснаас хойш сураггүй болсон түүнийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар эрэн сурвалжилж байгаа билээ. АТГ-аас хамгийн сүүлд мэдээлэл өгөхдөө Т.Билэгтийг АНУ-аас цагаачлал хүссэн тухай мэдээлж байсан бол түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Д.Батсүх "Т.Билэгт энэ мэдээллийг сонсоод надад захидал ирүүлсэн. Тэр захидалдаа АНУ-д цагаачлах, орогнох ямар нэг хүсэлтийг өгөөгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Мөн энэ сарынхаа эмчилгээг дуусгаад Монгол ирж асуудлаа шийдвэрлүүлнэ" гэжээ. 

Т.Билэгтийн өмгөөлөгч Д.Батсүхэд бичсэн захидалтай нь холбогдуулан "Өдрийн шуудан" сонин өнөөдрийн дугаартаа ярилцлага авсан байна.

Б.ЭНХМАА

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment