Тендерийн баримтыг хууль бусаар бүрдүүлдэг гэжээ
  1 цаг 12 минутын өмнө
  
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Худалдан авах ажиллагааны албаны ажилтан, мэргэжилтнүүдэд "Худалдан авах ажиллагааны бодлого, хэрэгжилтийг сайжруулах нь" сэдэвт сургалт, семинарыг амжилттай зохион байгуулжээ. Сургалтаар дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албадын өмнө тулгарч болох хүндрэл бэрхшээл, түүнээс гарах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөлджээ. Зарим аж ахуйн нэгжүүдийн хувьд эдийн засгийн чадвар сул, ажлын туршлага хангалтгүй зэргээс шалтгаалж, тендерийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснээс гардаг хүндрэл, мөн захиалагчаас ирүүлсэн ажлын зураг төсөл дутуу дулимаг байх асуудал хамгийн их давтагдаж байгаа гэдгийг  мэргэжилтнүүд илэрхийлсэн байна.
Д.ЖАРГАЛ
    Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
       Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
       
  
 
0 comments:
Post a Comment