Tuesday, June 25, 2013

Зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлнэ

Иргэдэд зуслангийн газрыг ирэх наймдугаар сарын 01-нээс эхлэн өмчүүлж эхлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хууль болон түүнтэй холбогдох дүрэм журмын дагуу өмчлүүлнэ. Өөрөөр хэлбэл, зуслангийн 0.7 га хүртэлх газрыг үнэ төлбөргүй өмчлөх эрх ирэх наймдугаар сараас хэрэгжинэ. Зуслангийн газрыг өмчлүүлэхээс өмнө зуслангийн газрын ерөнхий төлөвлөгөөг гаргах шаардлагатай байгаа. Мөн ногоон бүс, ойн сав бүхий газар, усны сав бүхий газарт зуслангийн газар эзэмшиж буй иргэдэд өмчлүүлэхгүй" гэж хэллээ. 

Зуслангийн газрын өмчлөлийг ойрын хоёроос гурван жилийн хугацаанд хийж дуусгана гэдгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан хэлж байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох албаны хүмүүстэй уулзан, эргэн мэдээлэх болно. 

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment