"МАН Төрийн ёслолын албанд хандах ёстой байсан"
НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга С.Отгонгэрэл "Нийслэлийн Засаг даргад МАН- энэ сарын 13-нд тус намын нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагааг Сүхбаатарын талбайн Чингис хааны хөшөөний урд хэсэгт зохион байгуулах хүсэлтэй байгаа учир зөвшөөрөл олгоно уу гэх хүсэлт ирсэн. Гэвч УИХ-ын 2001 оны "Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай" 16 дугаар тогтоолоор Чингис хааны хөшөөний урд хэсэг нь Төрийн ордны нутаг дэвсгэрт ордог учраас дээрхи үйл ажиллагаа явуулах тухай зөвшөөрлийг хуулийн дагуу "Төрийн ёслолын алба" өгөх учиртай. Тиймээс МАН-ын хүсэлтэд "Хуулийн дагуу Төрийн ёслолын албанд хандах нь зүйтэй" гэсэн утга бүхий хариу бичгийг энэ сарын 20-нд хүргүүлсэн. Дээрхи хуулинд "Монгол Улсын Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр, Монгол Улсын Төрийн ордноос урд, хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцох, Аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг Засгийн газарт даалгасугай" гэж маш тодорхой заасан байдаг. Тийм учраас МАН-ын сонгуулийн штаб хуулийн дагуу Төрийн ёслолын албанд хандах ёстой байсан юм" гэж мэдээллээ.
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment