Метрогоор зорчино гэдэг нь нийслэлийн иргэдийн хувьд мөрөөдөл байсан бол одоо энэ мөрөөдөл биелэх нь тодорхой болоод байгаа юм. Учир нь "Улаанбаатар метро" төслийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны тэргүүлэгчид дэмжиж, төслийн судалгааны эцсийн тайланг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд одоогоор өргөн бариад байгаа. "Улаанбаатар метро" төсөл ямартай ч ирэх жилээс хэрэгжиж эхлэн, 2020 он гэхэд бид газар доогуурх метрогоор зорчих боломжтой болох юм.
Метрог хаана, хэрхэн барих вэ?
Таны цагийг хэрхэн хэмнэх вэ?
Нийслэлийн иргэд метрогоор үйлчлүүлснээр 45 минутын хугацаанд зорчдог газартаа 15 минутын дараа хүрэх боломжтой бүрдэх юм. Өөрөөр хэлбэл 18 километр замыг ойролцоогоор 30 минутад туулах юм байна. Тасалбарын үнийн хувьд урьдчилан тооцоолсноор 500-600 төгрөгөөр тогтох бололтой. Мөн төвийн дүүргүүдийн замын түгжрэл 16 хувиар багасч, зорчилтын хурд 25 хувиар нэмэгдэнэ гэж төслийн багийнхан үзэж байгаа. Тооцоо ёсоор бол "Улаанбаатар" метрогоор 2020 онд өдөр тутам 300 мянга, 2030 он гэхэд 500 мянган иргэн зорчих бөгөөд метро нь таван минутын зайтай тогтмол цагт өртөө бүрт зогсох аж.
Метро барих хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх вэ?
"Улаанбаатар" метроны бүтээн байгуулалтыг ирэх жилээс эхлүүлж, 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой юм. Метротой болохын тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ч улс дэд бүтцээ хариуцан, үйл ажиллагааг явуулахад дотоод, гадаадын хувийн хэвшлийн ноу-хауг ашиглан, хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар оновчтой хэрэгжүүлж чадвал энэ зардлыг богино хугацаанд нөхөх боломжтой ажээ.
Ямартай ч 500-700 гаруй монгол залуусыг сургаж, ажлын байраар хангах, хорт утааны хэмжээг 30 хүртэлх хувиар бууруулах, 18 орчим километр замыг 30-хан минутад туулах боломжтой "Улаанбаатар метро" төслийн бүтээн байгуулалт ирэх жилээс эхлэх нь.
Бид удахгүй автобус, микронд хамаг цагаа өнгөрөөж түгжирч бухимдалгүй, метрогоор сүнгэнэтэл давхих нь ээ.
Д.ЖАРГАЛ
0 comments:
Post a Comment