Б.Есүгэний хэрэгт буруутай этгээдүүдийг шүүнэ
44 минутын өмнө
Б.Есүгэн охины аминд хүрсэн энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад Прокурорт шилжүүлж, улмаар Прокурор өнгөрсөн сард Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 15.30 цагт болох ажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү ослын хэрэгт гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаад байгаа юм.
Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment