
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор Хуульчдын өдрийг тэмдэглэхээр болсон юм. Өнгөрсөн хугацаанд энэхүү өдрийг өргөн хүрээнд тэмдэглэдэггүй байлаа. Харин энэ удаа Хуульчдын өдрийг тохиолдуулан Монголын хуульчдын өнөөгийн нийгмийн үүрэг, тавигдаж буй шаардлага, үнэлгээ, нэр хүнд, бахархал болон шинэ ёс зүйн талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ярилцах, санал бодлоо солилцох зорилготой хүндэтгэлийн үйл ажиллагааг Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс өнөөдөр Хуульчдын танхимд зохион байгуулахаар болжээ.
Мөн Хуульчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2013 оны өнөөдөр Хууль зүйн яам түүний харьяа агентлаг байгууллагууд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадаах талбайд 11.00-18.00 цагийн хооронд иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгт эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, хууль, эрх зүйн номын хямдралтай худалдаа, эрх зүйн мэдээллийг танилцуулах аж.
Б.ЭНХМАА
0 comments:
Post a Comment