Sunday, June 9, 2013

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болно

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болно

27 минутын өмнө

Нийслэлийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Хангарьд ордонд болж байна.

Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногт нийслэл хотын нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өгөх юм. Мөн нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс нутаг Сэлбэ голын эхэнд олон жил суурьшсан фермерийн аж ахуйг хэдийд, хаана нүүлгэн шилжүүлэх, Жуулчид олноор ирж байгаа учир тэднийг ая тухтай байлгахад нийслэлийн зүгээс хэрхэн оролцох зэрэг асуудлаар холбогдох албаныхан мэдээлэх юм.

Д.ЖАРГАЛ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment