Monday, June 24, 2013

“Буянт ухаа” руу таксидах шаардлагагүй боллоо

"Буянт ухаа" уруу таксидах шаардлагагүй боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг "Нийслэлийн тээврийн газар", "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал хамтран онгоцоор нисэх, онгоцоор ирж буй зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл болох унааны асуудлыг шийдвэрлэжээ. Энэ нь онгоцны буудал руу заавал хувийн унаа эсвэл таксигаар зорчих шаардлагагүй болох үйлчилгээ буюу "Буухиа" автобусны үйлчилгээ юм байна. "Буухиа" автобус нь МУБИС-Төв номын сан, Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчлэх бөгөөд том хүн 4000 төгрөг, хүүхэд 2000 төгрөгөөр тарифыг тогтоожээ. "Буухиа" үйлчилгээг хот хоорондын үйлчилгээ эрхлэгч "Лотот" ХК хариуцан ажиллах бөгөөд 45 хүний суудалтай, стандартад нийцсэн их багтаамжийн автобусаар үйлчлэх юм байна.

Энэхүү шинэ үйлчилгээг өнөөдрөөс эхлэн туршилтаар хэрэгжүүлж, ирэх долдугаар сарын 01-нд албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Цагийн хуваарийн хувьд дараах байдлаар иргэдэд үйлчлэхээр график гаргасан байна.

Д.ЖАРГАЛ



0 comments:

Post a Comment