Tuesday, June 25, 2013

Сонгуулийн өдөр согтууруулах ундаа борлуулахгүй

Сонгуулийн өдөр согтууруулах ундаа борлуулахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э-Бат-Үүл санал авах өдөр зохион байгуулах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан билээ.

Эл захирамжид тусгаснаар маргааш нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа юм. Харин зарим аймгууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор аймгийн хэмжээнд зургадугаар сарын 24-26-ны хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гаргасан юм байна. Үүнийг нийслэлийн зарим иргэд Улаанбаатар хотын хэмжээнд мөн гурав хоногийн турш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон гэж ойлгосон байна.

Г.ДАРЬ

0 comments:

Post a Comment