Хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх "Орон нутгийн өмчийн концессын жагсаалт"-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн танилцууллаа. НИТХ-ын 2012 оны 6/25 дугаар тогтоолоор батлагдсан "Орон нутгийн өмчийн концессын жагсаалт" дахь 37 төслөөс 12 төслийн уралдаант шалгаруулалтыг зарлан, эхний ээлжийн 3 төсөл нээлтээ хийсэн бөгөөд газар олголт, хот төлөвлөлттэй уялдуулах шалтгаанаар 13 төслийг түр хойшлуулжээ. Харин концессын нэр төрлийг нь өөрчлөх саналтай 5 төсөл, концессын жагсаалтад байгаа боловч бусад төслүүдтэй цогцоор нь шийдэж болох, концессын хууль, уралдаан шалгаруулалтын журмаар гүйцэтгэхэд цаг хугацаа их шаардагдах 9 төслийг жагсаалтаас хасах шаардлагатай байгааг хэлсэн юм. Дээрх асуудлыг Тэргүүлэгчид дэмжин, НИТХ-ын тогтоол гаргахаар боллоо.
Хуралдаанд "Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах нийтлэг журам"-ыг нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Сүүлийн үед барилгын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал алдагдсан зөрчил удаа дараа гарч байгаа нь энэ нь асуудлыг нарийвчлан зохицуулах барилгын үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, дотоодын хяналтыг сайжруулах шаардалагатай байгаа. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, барилгын ажилтан иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг энэхүү журмаар зохицуулах юм. Мөн нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын шалгалт хийгдсэн/ 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг НИТХ-ын холбогдох хороодын саналыг авсны дараа НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит хуралдааныг 7 сарын 04-ны өдөр хуралдуулахаар тогтлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 comments:
Post a Comment