Б.Доржийн гудамжийг улсын төсвөөс тохижуулж байна
1 цаг 2 минутын өмнө
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт энэ жил улсын төсвөөс 61 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Харин нийслэлийн төсвөөс 33 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд орон нутгийг хөгжүүлэх сангаас 4,4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ гэдгийг тус дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа хэлж байна. Тус дүүргийн 28 хорооноос есөд нь улсын цэцэрлэг байдаггүй. Энэ нь иргэдээс авсан санал асуулгаар ч батлагджээ. Тиймээс орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хүүхдийн цэцэрлэг байгуулахаар болсон байна. Нийтдээ долоон хороонд шинээр цэцэрлэг барих юм. Мөн дээрх гурван эх үүсвэрээс санхүүжүүлэн энэ жил тус дүүрэгт спорт цогцолбор, 1000 оюутны байр, 640 хүүхдийн багтаамжиай сургууль хэд хэдэн байрны дээврийн засвар хийхээр төлөвлөжээ.
Д.ЦЭЭНЭ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment