Д.Амарсайхан нарыг 50 тэрбумын хэрэгт шалгаж байна
40 минутын өмнө
"Петро чайна дачин тамсаг" компани нь 2007 онд манай улстай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, өдийг хүртэл хамтран ажиллаж байгаа юм. Энэ орлогоос тодорхой хэмжээний мөнгийг Хонконгийн данс руу хууль бусаар шилжүүлж байсныг Улсын мөрдөн байцаах газраас илрүүлжээ. Санхүүгийн аудитын байгууллагын дүгнэлтээр Монголын талаас хятадад өгөх мөнгөнөөс 50 орчим тэрбум төгрөг дутсан байна. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.ЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment