Monday, May 6, 2013

Нисэхийн мэдээллийн үйлчилгээг боловсронгуй болгоно

Нисэхийн мэдээллийн үйлчилгээг боловсронгуй болгоно

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын "Ази, Номхон далайн бүсийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээ-Нисэхийн мэдээллийн менежментийг хэрэгжүүлэх VIII хурал" энэ сарын 06-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Монголд анх удаа зохион байгуулж буй энэ удаагийн хурлаар Нисэхийн мэдээллийн үйлчилгээг мэдээллийн менежментэд шилжих үйл явцын талаар хэлэлцэж, гишүүн улсуудын зүгээс энэхүү шилжилтийг хэрэгжүүлж буй туршлага, ололт амжилт, шинэ санал санаачлагуудаа харилцан солилцох ажээ. Мөн үйлдвэрлэгчдийн зүгээс өөрсдийн гаргасан хамгийн сүүлийн үеийн систем, программ хангамж, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах юм байна. 

Хуралд Япон, БНСУ, АНУ, Австрали, Тайланд, Филипин, Монгол, БНХАУ, Вьетнам, Шри Ланк зэрэг 20 гаруй орны иргэний нисэхийн салбар, олон улсын байгууллагуудын 70 орчим төлөөлөгч оролцож байна.

Д.ЖАРГАЛ

0 comments:

Post a Comment