Wednesday, May 1, 2013

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдана

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдана

13 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 18 дугаар хурал маргааш 14.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд зарлагджээ. Уг хуралдаанаар Үндэсний хорооноос санаачлан, дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм байна. Энэ хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй төслүүдийн ажлын явц, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд багтсан гэр хорооллын өрхүүдийн цахилгаан эрчим хүчний урамшуулал олгох журмын хэрэгжилт ямар байгаа, мөн найман аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын тухай, "Дэнжийн мянга орчмын хэрэглэгчдийг төвийн дулаанд холбох" төслийн танилцуулга,  Зам тээврийн яамны зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын явц, төслүүдийн танилцуулгатай тус бүр танилцаж холбогдох шийдвэрүүдийг гаргах ажээ.

Г.ДАРЬ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment